Маргааш “Аюулгүй Улаанбаатар” зөвлөгөөн болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 13

Энэ сарын 14-нд Хангарьд ордны 14 давхарын “Нэгдсэн хурлын танхим”-д 13.30 цагт “Аюулгүй Улаанбаатар” зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас зохион байгуулж буй энэхүү зөвлөгөөнд, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, шугам сүлжээ болон барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага мөн аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцох аж. Зөвлөгөөнөөр хот байгуулалтын талаар цаашид авах арга хэмжээ, барилга, байгууламж, машин механизмын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар хамтран ажиллах талаар санал солилцох юм байна.    

Д.Шинээ    

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top