Ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлэх тоглолт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 13

Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын гоцлол дуучин МУГЖ Т.Баяраа ахмад буурлуудынхаа баярт зориулан ардын урлагийн  “Цуурай” нэртэй өөрийн бие даасан тоглолтоо энэ сарын 27-ны өдөр 19-н цагаас ганцхан удаа тоглох гэж байна.  Тус тоглолтоор МУГЖ Т.Баяраа үзэгчиддээ ардын урлагийн гайхамшигт дуу бүжгийн сайхныг  мэдрүүлэхээр бэлтгэл ажилдаа хэдийнэ оржээ.

Тоглолтын ерөнхий найруулагчаар  МУУГЗ Л.Эрдэнэбулган, туслах найруулагчаар Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын туслах найруулагч П.Урнаа нар ажиллаж байгаа аж. Тоглолтонд Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний найрал хөгжимчид, дуучид, бүжигчид, бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос гадна  МУАЖ Д.Самбуу, МУГЖ Д.Даваахүү нар ая дуугаа өргөх юм байна. Мөн  үндэсний хөгжмийн “Алтан ураг”, “Хамаг монгол” зэрэг хамтлагууд МУГЖ Т.Баяраатай хамтран тоглох гэнэ. Удирдаачаар Д.Нямдаш, Р.Ганбат нар ажиллах ажээ.   Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top