Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг сувиллын газрын үйл ажиллагааг энэ сарын 12-19-ны хооронд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгах юм байна. Улсын байцаагчид эмнэлэг, сувиллууд тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд заасан чиглэл, бүтэц, стандартын дагуу ажиллаж байгаа эсэхийг хянах аж. Мөн улсын эмнэлгүүдэд ажилладаг эмч, мэргэжилтнүүдийг хувийн эмнэлэгт давхар ажиллаж буйд судалгаа хийж, дүгнэлт гаргах гэнэ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )