Хар тамхи зөөвөрлөсөн Монгол залууд цаазын ял оноожээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 13

Сүүлийн жилүүдэд хар тамхи зөөвөрлөсөн хэргээр манай улсын цөөнгүй иргэн өмнөд хөршид өргөст торны цаана сууж байгаа билээ. Тэд хялбар аргаар мөнгө олохын тулд болон бусдын ятгалган дор хар тамхи зөөвөрлөж хэрэгт холбогдох болсон. Тэр ч бүү хэл албан бус мэдээллээр манай улсад хар тамхи хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж байгаа болон залуучууд гол төлөв татагдан орж байгаа талаар дурьддаг.

Тэгвэл БНХАУ-ын Тяньжины боомтоор 200-800 грамм хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан монголчуудын сураг чих дэлсэж байсан. Уг хэрэгт Монголын таван иргэн холбогджээ. Дээрх хэргийг Хятадын Ардын шүүх өнгөрсөн долоон хоногт шийдсэн байна. 800 грамм героин залгиад хилээр гарах гэсэн Б-д цаазаар авах ял оноожээ. Иргэн Б, Н нарыг эмэгтэй хүн тул бүх насаар нь хорих, Г, Ц нарыг чанга дэглэмтэй хориход 15 жил хорих шийдвэр гаргажээ. Тэд тус бүр 100-200 грамм героин залгисан байжээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top