Зоогийн ширээний ард “зохисгүй” аашлахгүйн тулд

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 13

Мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй зүйл бидний амьдралд тохиолддог. Харилцаа, хувь хүний соёлыг зоогийн ширээний ардаас мэдэж болно гэсэн үг бий. Тэгэхээр зочидтой хамт ширээний ард суухдаа тогтсон ёс журмыг сахих нь тийм ч төвөгтэй зүйл биш. Юу ч мэдэхгүй байгааг тань хамт яваа хүн чинь эрээ цээргүй аяглалаа гэж “андуурах”-аас өмнө та дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

  • Эзэд ширээнд суухыг уриагүй юм уу, бүсгүйчүүдийг суугаагүй байхад ширээнд сууж болохгүй.
  • Бүсгүйг ширээнд урихдаа хэзээ ч зүүн гараа өгч болохгүй. Эрчүүд ямар ч тохиолдолд бүсгүй хүнийг баруун гараараа дэмнэх ёстой байдаг.
  • Хажуудаа суугаа, ялангуяа баруун талд тань байгаа бүсгүйг та таньдаг ч бай, үгүй ч бай түүнд үйлчлэх ёстой.
  • Ширээнд суусан хойно хүмүүсийг танилцуулж болохгүй.
  • Ширээнд хэт ойр, хэт хол суух хэрэггүй.
  • Амны алчуурыг захандаа хавчуулж, эсвэл цээжин дээрээ дэлгэж болохгүй. Хамгийн тохиромжтой нь өвдгөн дээрээ дэлгэж тавих юм.
  • Талхыг бүтэн зүсмээр нь хазалгүй тасалж авах хэрэгтэй.
  • Цөцгийн тосыг ч мөн бүтэн зүсэм дээр биш, тасдаж авсан багахан хэсэг дээр түрхээрэй.
  • Хундгаа хэт өндөр өргөх хэрэггүй.
  • Тавагтай шөлөө дуустал халбагадаж, махныхаа эцсийн хэрчмийг идэхийг шамдах хэрэггүй.
  • Хоол нэмж идэх гэж тавгаа өөрөө өгөх хэрэггүй. Үйлчлэгч, зөөгч гэж байгаа шүү дээ. Ер нь болж өгвөл нэмж хоол захисны хэрэггүй.
  • Хоолноосоо гарсан яс болон бусад өвдөл цөвдлийг таваг руугаа нулимах хэрэггүй. Харин сэрээгээ амандаа ойртуулаад түүн дээрээ тавьж, дараа нь сэрээгээрээ таваг руугаа буулгах хэрэгтэй. Жимсний үр, яс зэргийг бусдад анзаарагдалгүйгээр халбаган дээрээ тавиад дараа нь таваг руугаа буулгаарай.
  • Хэрвээ ойрхон зөөгч, үйлчлэгч зогсч байвал хажуу дахь хүнээрээ юм авахуулж болохгүй.
  • Амны цаас, халбага, сэрээ болон ширээнд тавигдсан бусад зүйлээр оролдож тоглох хэрэггүй.
  • Амны цаасаар нүүрээ арчиж хэрхэвч болохгүй. Харин уруулдаа хүргэх төдий хэрэглэх ёстой.
  • Дахин сануулахад хоол нэмүүлэх хэрэггүй.
  • Тохойгоо ташаандаа нааж суугаарай.
  • Хажуудаа суугаа хүнтэйгээ ярихын тулд бусад руу нуруугаа харуулах хэрэггүй.
  • Хажуугийнхаа хүнийг алгасан бусадтай харилцах хэрэггүй.
  • Ширээнд сууж байхдаа шүдээ цэвэрлэж, чигчилж болохгүй.
  • Сандал налан гэдийх хэрэггүй.
  • Үргэлж тайван байх хэрэгтэй.
  • Хутга, сэрээгээ унагаахгүй байхыг хичээ. Хэрвээ унагачихсан бол юу ч болоогүй юм шиг тайван байж шинийг авчруулаарай.
  • Ямар нэг хоолыг захиалахдаа өөрт чинь тохирдоггүй, эсвэл таалагдахгүй байна гэсэн шалтгаанаар татгалзаж болохгүй. Идмээргүй байгаа бол элдвийн шалтгаан хэлэлгүйгээр л татгалзах нь дээр.
  • Бусдын гаргасан алдааг анзаарахгүй байх нь зөв. Алдаа гаргахгүйн тулд бүхний анхаарлыг татах нь ялигүй бяцхан алдаанаас ч эвгүй байдалд оруулдгийг санаарай.
  • Бусад зочдыг эхнийхээ аяга цай, кофег авч амжаагүй байхад нь хоёр дахиа уух хэрэггүй.
  • Цайны халбагаа аягандаа дүрж орхиж болохгүй. Цай, кофегоо хутгачихаад дийзнийхээ тавган дээр гаргаж тавиарай.
  • Хооллож дуусаад амны цаасыг эвхэлгүйгээр ширээн дээр хааш яйш орхих ёстой.
  • Эмэгтэйчүүдийг ширээнээс боссоны дараа босохоо бүү мартаарай. Бүсгүйчүүдийг өрөөнөөс гарсны дараа дахин сууж, тамхи татаж болно.
  • Гэрийн (хүлээн авалтын) эзэд хоолоо түрүүлж идэж, түрүүлж босох нь эелдэг бус. Иймээс бүх зочдоо хооллож дуусахыг хүлээх хэрэгтэй.
  • Хоолны ширээний ард албан бичиг, захидал унших хэрэггүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top