Улаанбаатарчуудын хөл дүүжлэх унаа нийтийн тээврийн том оврын автобус билээ. Энэ утгаараа ч нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй компаниуд, ажилчиддаа өндөр шаардлага, шалгуур тавьдаг. Гэсэн ч манайд энэ салбарын үйлчилгээний чанар, соёл хангалтгүй, иргэдийн бухимдлыг ихээр хүргэдэг.
Тэгвэл маргаашнаас эхлээд, Нийслэлийн нийтийн тээврийн газар тухайн автобусны талаарх санал гомдлыг иргэдээс шууд хүлээн авах хуудсыг автобусны гадна, дотор талд наах аж.
Санал гомдол хүлээн авах энэ хуудсыг өнгөрсөн шөнө хэвлэж дуусжээ. Нийслэлийн нийтийн тээвэрт өдөрт мянга гаруй тээврийн хэрэгсэл үйлчилж байгаа нь нэг үеэ бодвол хүртээмжтэй болсон. Тиймээс тэдний үйлчилгээний соёл, хөдөлгөөний аюулгүй байдал үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрэх болоогүй байгааг өөрчлөх ажил эндээс эхэлж байгаа гэнэ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )