“Аюулгүй Улаанбаатар” зөвлөгөөн болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 14

Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас өнөөдөр  13.30 цагаас “Хангарьд” ордны 14 давхрын “Нэгдсэн хурлын танхим”-д “Аюулгүй Улаанбаатар” зөвлөгөөн зохион байгуулахаар болжээ.  Зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, шугам сүлжээ болон барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно. Зөвлөгөөнөөр хот байгуулалтын талаар цаашид авах арга хэмжээ, барилга, байгууламж, машин механизмын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар хамтран ажиллах, санал солилцох аж.

 Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top