Нийслэлийн Иргэний танхимын гурав дахь удаагийнхаа хэлэлцүүлэг өнөөдөр 10.00 цагаас болох гэж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэг “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зарим арга хэмжээн”-ий талаар өрнөх аж.
Хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат “Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах арга хэмжээний тухай” танилцуулахаар болжээ. Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэд 321731 утсаар болон НЗДТГ-т ирэн өөрийн биеэр бүртгүүлж болох бөгөөд эхний 60 нь хэлэлцүүлэгт оролцон, санал бодлоо хэлэх боломжтой болох юм.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )