Өнөөдөр 12.00 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн lV хороонд Яармаг орчмын орон сууцны шинэ хорооллын усан хангамжийг сайжруулах төслийн нээлт болно. БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхан оролцох гэнэ.
Төсөл 2011-2013 онуудад хэрэгжих бөгөөд 22.6 сая ам.долларын санхүүжилттэй юм байна. Энэ ажлын хүрээнд хоногт 20 мянган метр куб ус олзворлох хүчин чадалтай, хоёр гүний худагтай 4000 метр куб багтаамжтай хоёр усан сантай, 5.3 км дамжуулан шахах хоолойтойгоор барих аж.
Улаанбаатар хотод шинэ усан хангамжийн эх үүсвэрийг бий болгох, түүний ашиглалт үр дүнг сайжруулах, Яармаг орчмын орон сууцны шинэ хороолол болон түүний ойр орчмын гэр хорооллын ундны усны хангамжийг сайжруулахад энэхүү төслийн зорилго оршиж байгаа юм.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )