Цоомоо продюссер болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 14


Анхны драмын жүжгээ өлгийдөн авч, үзэгч ажиглагчдаас сайшаал магтаалын үг харамгүй сонсоод байгаа “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Цолмонбаяр продюссер болжээ. Шинэ уран бүтээлийнхээ ажилд гар бие оролцсон ч тайзан дээр гарч тоглоогүй жүжигчин залууг “яагаад” хэмээх асуултаар “дарж” байгаа үзэгчид олон байгаа аж. Бүр “Хоёр ертөнцийн буудал”-д дүр олдоогүй болохоор хамтлагаасаа гарах нь хэмээн хардаж эхэлсэн ч цөөнгүй гэнэ. Тэгвэл “ТВ коктейль” хамтлагийн нэгэн хэсэг болсон Цоомоо хамтлагаа орхиогүйгээр барахгүй тайзны анхны уран бүтээлээ бусдаас илүү анхаарч, илүү чанартай байлгахын тулд продюссерээр ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: Factnews.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top