“Согтуу эмэгтэй харах шиг аймшиг үгүй”

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 14

“Амьдрах гэж ядаж байхад архины үнийг нэмээд байхдаа яадгийн та нар...” . Энэ бол өчигдөр болсон үйл явдал.

Нийтийн тээврийн том автобусанд нэгэн согтуу хүүхэн дээрх үгсийг хашгиран хавийн хүмүүст агсан тавив. Тэрний тэр нүүр царай, хувцас хунар гэж авах юм байхгүй. Энэ бол манай өнөөгийн нийгмийн эмгэнэл болоод байгаа асуудлуудын нэг яах аргагүй мөн билээ.

Үр хүүхэддээ үлгэрлэн зааж сургаж, зөвөөр өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй ээжийн байж байгаа царай энэ!

Нийслэлийн томоохон хар захууд болох Нарантуул, Хархорины орчим иймэрхүү бүсгүйчүүд олон тохиолдоно. Шарх сорви дүүрч, архинд түлэгдсэн хар царайтай, ахуйн соёл гэж огт мэдрэхээ байсан, харахаас нүд хальтрам тэдгээр хүүхнүүд эх орны ирээдүй болох үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлдэг нь үнэхээр бүрхэг...

“Согтуу эмэгтэй харах шиг аймшиг үгүй” хэмээн нэгэн суутан өгүүлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр энэхүү аймшиг бидний хувьд ердийн үзэгдэл болон нүдэнд хэвшиж, чихэнд дөжирчээ.

Эмэгтэй хүний физиологийн онцлогоос хамааран архинд донтох үзэгдэл эрчүүдийг бодвол харьцангуй хурдтай явагддаг ба нэгэнт хамааралтай болчихсон тохиолдолд түүнээс салах гэж асар их хүч хөдөлмөр зарцуулах шаардлагатай болдог аж.

Нэг үеэ бодвол энэ талаар анхаарахаар зорьсон төрийн бус байгууллагууд, мэдээллийн хэрэгслүүд нэмэгдэж байгаа ба тэдний энэхүү буянлаг үйлсийг төр засгийн зүгээс бодлогоор дэмжин хамтран ажиллаж чадвал нөхцөл байдлыг сайнаар өөрчлөх боломжтой юм.     

Ингээд саяхан интернетэд цацагдаж эхэлсэн нэгэн бичлэгийг охид бүсгүйчүүдэд сургамж болгох үүднээс толилуулахаар зорилоо

Д.Мягмарсүрэн

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top