Харахаар л инээд хүрээд байдаг хошин урлагийн цөөхөн “том”-чуудын нэг, жүжигчин Амбий үзэгчдийг уйлуулдаг болсон гэнэ шүү. Тэрээр өнгөрсөн ням гарагт нээлтээ хийн өдөр бүр дуурийн тайзнаа амилж буй “Хоёр ертөнцийн буудал” жүжигт “шидтэн” хэмээх сайхан сэтгэлтэй эрхмийн дүрийг бүтээж байгаа аж. Хамтран тоглогчдоо бодвол хамаагүй олон жил тайзан дээр “амьдарсан” түүнийг үзэгчид туршлагатай хүн гэсэндээ аргагүй л нэг давс, чихрийг нь тааруулах шиг болж байна даа хэмээн магтаж байгаа гэнэ.
Эх сурвалж: Factnews.mn

Сэтгэгдэл ( 0 )