Хүнд даацын автомашинууд нийтийн хэрэгцээний автозамыг ихээр эвдэж байна гэсэн шүүмжлэл байнга гардаг. Тиймээс Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас хүнд даацын автомашинуудад технологийн дугаар буюу ногоон дэвсгэртэй улсын дугаар олгох төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Технологийн дугаартай авто машин нь нийтийн хэрэгцээний автозамаар зорчихгүй, зөвхөн өөрийн уурхай, аж ахуйн нэгжийн талбай дээр зорчиж ажил үүргээ гүйцэтгэдэг болох юм байна. Зайлшгүй тохиолдолд Замын цагдаагийн газраас зөвшөөрөл авч нийтийн хэрэгцээний замаар хөдөлгөөнд оролцож болох гэнэ.
Одоогоор ЗТБХБ-ын сайд Улсын дугаар олгох бүртгэл хөтлөх журамд өөрчлөлт оруулуулахыг хүлээж байгаа аж. Журамд нэмэлт өөрчлөлт орвол дугаарыг олгож эхлэх бөгөөд уг дугаарыг олгох ёстой машиныг урьдчилан тооцоолсноор 6000 хүнд даацын автомашинд олгогдох юм.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )