Алтан намрын уянга анд нөхдийн дуунд шингэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 14

Нийтийн дуучдын хамтарсан тоглолт тун удахгүй...

Нийтийн дууны нэгэн үеийнхэн гэгддэг МУСТА Х.Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг, Э.Оюумаа, Л.Банзрагч, Л.Чулуунбаатар, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар анхны хамтарсан тоглолтоо ганцхан удаа энэ сарын 19-ний өдөр Монгол Бөхийн өргөөнөө толилуулах гэж байна. Энэхүү тоглолтын найруулга нь нэлээд өвөрмөц шийдэлтэй хийгдэж байгаа гэнэ. Тухайлбал хөтлөгч гарч ирэн дуучныг урьдаг улиг болсон хэв маягаас татгалзсанаараа онцлогтой. 2007 оноос бие даасан уран бүтээлдээ шамдаж хамтран дуулаагүй Батсайхан, Эрдэнэтунгалаг нар энэ удаад хамтын уран бүтээлээрээ фенүүддээ сюрприз барих гэнэ. Нийтийн дууны нэгэн үеийн уран бүтээлчид маань эх нутаг, аав ээж, хайр сэтгэл, ханилсан амрагийн тухай уянгалаг сайхан, чихэнд чимэгтэй аялгуугаараа таны сонорыг мялаахад хэдхэн хоног үлдээд байна.  

Н.Цэнгэл


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top