Хураамжаа нэмэхгүйгээр “Хоггүй хот” болох менежментээ танилцууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 14

Өнөөдөр Нийслэлийн Иргэний танхим гурав дахь хэлэлцүүлгээ "Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зарим арга хэмжээ" сэдвээр үргэлжлүүллээ. Хотын удирдлагууд иргэдийнхээ санал бодлыг солилцож, шийдвэртээ тусгадаг болоод буй. Энэ удаа хог хаягдалд тусгаж байгаа менежментээ танилцуулж, иргэдийнхээ санал бодлыг сонсоод байв.

Улаанбаатар хотын нийт хогийг тээвэрлэх сарын зардал 772 сая орчим төгрөг  болдог ажээ. Гэтэл айл өрхөөс хураасан орлого нь 180 орчим сая төгрөг болдог байна. Үүний зөруу нь 590 орчим сая төгрөг, жилээр буюу 12 сардаа 7 тэрбум орчим төгрөг болж буй. Дээрх орлого, зарлагын зөрүүнээс шалтгаалж гэр хороололд хур хог үүсэх үндэс болдог байна.

Энэ оны аравдугаар сараас эхлэн гэр хороолол болон орон сууцанд амьдардаг айл өрхийн хогны хураамжийг нэмэгдүүлэхгүйгээр хогийг бүрэн авч цэвэрлэдэг, цаг хугацаандаа авдаг, хог хураалтын давтамжийг ойртуулах арга хэмжээг авахаар төлөвлөөд байгаа аж. Учир нь хогны машин техник бүрэн хүрэлцээтэй гэж үзээд буй. Харин санхүүжилтийн хувьд энэ оныг дуустал нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө гарган хог тээвэрлэх ажлыг сайжруулах арга хэмжээг авах гэнэ. Мөн уг ажлыг хийхдээ хог тээвэрлэдэг байгууллагуудыг сонгон шалгаруулах юм. Шалгаруулахдаа дараах дөрвөн үндсэн үзүүлэлтийг шардах юм.

-Хог тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байх

-Хог тээвэрлэх зориулалтын машин техниктэй байх

-Хог тээвэрлэгч нь тухайн хороогоо хоггүй байлгах

-Авсан хогоо хогийн цэгт хүргэж, тушаах

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top