Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зарлиг гарган ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр болсон билээ.
Энэхүү зарлигийг дэмжин “Номын баярын өдөр”-ийг анх удаа төрийн болон ТББ, олон нийтийн байгууллагаас хамтран “Олуулаа уншъя “ уриан дор зохион байгуулж гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, ССАЖЯ, Шинжлэх Ухааны Академи, “Олуулаа” клуб, “Номын соёл ертөнц” ТББ, Монголын лектор төв, Монголын хүний нөөцийн академи, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын Үндэсний номын сан, Монголын Зохиолчдын хороо, МЗХ, Монгол Масс Медиа групп, “Мажистик” номын дэлгүүр, Мөнхийн үсэг групп, МҮОНТ зэрэг байгууллагууд энэ удаагйн номын баярын аяныг дэмжихээ илэрхийлэн олон салбар ажлуудыг чиглэл чиглэлээрээ зохион байгуулахаар болоод байна."Олуулаа унъшя"
Ингээд Та бүхэнд номын баярын өдрийн хүрээнд болох зарим үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.
Ерөнхийлөгчийн “Номын баярын өдрийг тэмдэглэх тухай” зарлигийг дэмжиж Төрийн болон ТББ, олон нийтийн байгууллагаас хамтран зохион байгуулж буй “ОЛУУЛАА УНШЪЯ” аяны хөтөлбөр
Аяны хүрээнд:
3. 2012 оны 9 дүгээр сарын 14,15-ны Баасан, Бямба гарагуудад Монголын Үндэсний Номын сангаас “Үнэт ховор номын музей”-г олон нийтэд дэлгэн үзүүлнэ.
4. 2012 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн Баасан гарагт Монголын Үндэсний Олон нийтийн Телевизээр 21.15 цагаас “Олуулаа уншья” номын хэлэлцүүлэг нэвтрүүлэг гарна.
5. 2012 оны 9 дүгээр сарын 15-ны Бямба гарагт 10.30-19.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд Номын баяр зохион байгуулагдана.
Ø Уг арга хэмжээний үеэр Монголын Хүүхдийн ордон, Улаанбаатар Чуулгын урлагийн тоглолт, ном солилцох арга хэмжээ, номын бэлэгтэй сонирхолтой тэмцээн,
Ø ”Нүүдлийн номын сангийн” автомашин олгох, “нүүдлийн номын сангийн үйлчилгээ” үзүүлэх, Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа гэх мэт, сонирхолтой ажлууд явагдах болно.
Ø Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар 12.00 цагт хүрэлцэн ирж үг хэлнэ.
Ø “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналыг тэргүүний сурагчдад гардуулж, ”Нүүдлийн номын сан”-ийн автомашиныг холбогдох хүмүүст хүлээлгэн өгөх, ном солилцох үйл ажиллагаанд оролцоно.
6. Нийслэлийн Боловсролын газраас “Номын сар”-ын аянг эхлүүлнэ. Энэхүү аянд нийслэлийн ЕБС, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийг өргөнөөр оролцуулж, ном унших үйл явцыг дэмжсэн урамшуулал, номын солилцоо, хандивын арга хэмжээг өргөнөөр зохион байгуулна.
7. Мөн номын сангуудын нээлттэй өдөрлөг, залуучуудын дунд “Ном бол..” илтгэлийн уралдаан, “АХА” , түргэн хэллэгийн тэмцээн зэрэг олон нийтэд нээлттэй сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.
Жич: Олуулаа унших, ном солилцох арга хэмжээнд хүн бүр нэг ном авч ирж оролцохыг уриалж байна.
Зохион байгуулагчид:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар
2. Боловсрол, Шинжлэх Ухааны яам
3. Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яам
4. Шинжлэх Ухааны академи
5. Олуулаа клуб
6. “Номын соёл ертөнц” ТББ
7. Монголын Лектор төв
8. Монголын Хүний Нөөцийн академи
9. Мажэстик номын дэлгүүр
10. Мөнхийн үсэг групп
11. Монголын сэтгүүлчдын нэгдсэн эвлэл
12. Монголын Үндэсний номын сан
13. Монголын Зохиолчдын Хороо
14. Монголын Залуучуудын Холбоо
15. Монгол масс медиа ХХК
16. Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз
17. “Оюунт Монгол” ТББ тус тус ажиллахаар болжээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )