Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 15

Аргын тооллын: 2012.9.15 Бямба гараг
Билгийн тооллын: 29. Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр
Наран ургах шингэх: 06.39-19.10
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

 

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top