Амралтын өдрүүдэд зам хаана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 15

Өнөөдөр Зайсангийн гудамж, олимпийн хорооны урд уулзвараас ХААИС-ийн уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хэсэгчлэн хаана. Харин ням гаригт Таван шарын замын цагдаагийн постоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх замын урд талын уулзварыг хаах юм байна. Мөн Сэлбэ голын гүүрийн засвар хийгдэхтэй холбоотой тус хэсгийн замыг хаах ажээ. Түүнчлэн нарны замын зүүн хэсэг, Нарантуул захын урд уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хоёр км авто замыг энэ сарын 20-ныг хүртэл хаах төлөвлөгөөтэй байсан боловч ЗЦГ-аа хойшлуулах санал ирсэн байна. Тиймээс энэ сарын 17-21-нийг хүртэл хаахаар болжээ. Тодруулбал ирэх Даваа гаригаас эхлэн тус зам хаагдана.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top