Клиник сувиллуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 15

 “Алтан элс” клиник сувиллын эмч нар алдаа гаргасан. Тэр шөнө нь эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан. Ингээд “Алтан элс” клиник сувиллын эмчлэх тусгай зөвшөөрлийг нь өнөөдрийн байдлаар цуцлаад байгаа билээ. Улаанбаатар хотод 100 гаруй клиник сувилал үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бүх клиник сувиллын үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоох Эрүүл мэндийн сайдын тушаал гаргачихсан байгаа юм . Учир нь эрүүл мэндийн тухай хуульд зааснаар клиник сувилал гэдэг ойлголт байдаггүй. Тодруулбал, эмнэлэг эсвэл сувилал гэсэн л ангилал байдаг гэнэ. Тиймээс хуульд зохицуулж учраа ол гээд бүх клиник сувиллын ажлыг зогсоочихоод байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top