Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 15

 

  • 09:30 цагт Төрийн ордны их танхимд “Шууд ардчилал” Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт болно.  Сургалтад  орон нутгаас 1100 хүн оролцох юм байна.
  • “Номын баярын өдөр”-ийг дэмжсэн “Олуулаа уншъя” аяны ёслолын арга хэмжээ нь 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10:00 цагт Сүхбаатарын талбайд эхлэх юм.
  • 10.00 цагт Нийслэлийн цагдаагийн газар ”Леди” төвтэй хамтран ”Цагдаагийн байгууллагын алба хаагчдын харьцааны соёл” нэг сарын аяны хүрээнд удирдах ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулна.
  • Ерөнхий сайд  Н.Алтанхуяг нефть импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзана . Уулзалт Уул уурхайн  яамны хурлын танхимд 16 цагаас болно.
  • Засгийн газрын ээлжит хуралдаантай.

 

А.Баярмаа

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top