Худалдааныхан онцгой албан татвар нэмэгдэнэ гэсэн сургаар нийлүүлэгч компаниасаа тамхи их хэмжээгээр авч нөөцөлжээ. Өнөөдрийн байдлаар тамхины үнэ 350-500 төгрөгөөр нэмэгдээд байна. Үнэ нэмэгдэхийн зэрэгцээ тамхины нийлүүлэлт багассан аж.Гадуур худалдагдаж байгаа тамхи ойроцоогоор 20 орчим төрөл байдаг. Тэгвэл сүүлийн өдрүүдэд лангуун дээрх тамхины төрөл 10 орчим болсон гэнэ.
Онцгой албан татвар нэмэгдэж эхлээгүй байхад энэ мэт тамхины үнэ нэмэгдсэн нь наймаачдын бөөнөөр авах сонирхолтойгоос үүдэлтэй бололтой.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )