Энэ сарын 17-ны өдөр буюу даваа гаригт Нийслэл хотод, Хөх хотын соёлын өдрүүд болох гэж байна. Энэхүү соёлын өдрүүд энэ сарын 17-21-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд арга хэмжээнд оролцохоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын дарга Чинь И тэргүүтэй төлөөлөгчид ирэх гэнэ.
Соёлын өдрүүдэд тохиолдуулаад, Соёлын төв өргөөнд, тус хотын зураачдын үзэсгэлэн, урлагын тоглолт болох юм. Мөн Хөх хотын эдийн засгийн хамтын ажиллагааны газар, Улаанбаатар бизнес төвүүдийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )