УБЕГ нээлттэй ажиллана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 15

Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр “Цахим үнэмлэх” сэдэвт нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байна. Энэ үеэр иргэдэд цахим үнэмлэх олгох аж. Мөн бусад ажлын өдрүүдэд үзүүлдэг иргэний гэр бүлийн байдлын найман төрлийн бүртгэл болон хуулийн этгээд, аж ахуй нэгжийн бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл,  гадаад паспорт шинээр авах, хугацааны сунгалт хийх , архивын лавлагаа олгох зэрэг бүхий л үйлчилгээг үзүүлэх юм байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top