103 ачаалал ихтэй хоножээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 15


Улаанбаатар хотын түргэн тусламжийн төв 103 дугаарт үдээс өмнө 89 гаруй дуудлага иржээ. Харин өчигдөр түргэн тусламжийн 515 дуудлага ирж, ачаалал ихтэй ажилласан байна.  Дуудлагын дийлэнхийг буюу 60-70 хувийг даралт ихсэх, зүрх өвдөх зэрэг өвчлөлүүд эзэлж байсан бол үлдсэн хувийг нь төрөхийн 72, осол гэмтэлийн 92 дуудлага болон анхан шатны тусламжийн дуудлагууд эзэлжээ. Одоогийн байдлаар Яаралтай түргэн тусламжийн төв 19 эмч түргэн тусламжийн унаагаар иргэдэд үйлчилж байгаа ба хоногтоо 30-аад эмч, түргэн тусламжийн унаатай ажил үүргээ гүйцэтгэдэг аж.
 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top