Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 17

11.00 цагаас "МН" мэдээллийн төвд “Соён гэгээрүүлэгч” телевиз нээлтээ хийж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд Архидалттай тэмцэх Үндэсний хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ. Архидалттай хийж байгаа тэмцэлд зарим шүүгч саад хийж эхэлжээ.

12.00 цагаас "Үндэсний мэдээллийн төв"-д  МУГЖ С.Жавхлан  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг сүйдэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

10.30 цагаас Өвөрмонголын тэргүүлэх зэргийн эмч нар Монголд болж байгаа соёлын өдрүүдийн хүрээнд монгол анагаах ухааны ололт амжилтыг таниулах үзэсгэлэнг нээнэ.

10.30 цагт “Өвөрмонголын соёлын өдрүүдийн нээлтийн ёслол” Монгол уран зургийн галерейд болно.

11.30 цагаас Төрийн ордны “Г” танхимд УИХ дахь эмэгтэй гишүүд,  ЭМЯ, Нийслэлийнхэнтэй амаржих асуудлаар нээлттэй хэлэлцэнэ. Уулзалт сэтгүүлчдэд нээлттэй.

13.00 цагаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд БШУ-ы сайд Л.Гантөмөр өрхийн эмнэлгүүдэд эхо аппарат гардуулна.

10:30 цагт Эрүүл мэндийн сайд Н.Удвал ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн Монгол улсыг хариуцсан менежер Хатагтай Sylwia Murray-г хүлээн авч уулзана.

10.00 цагт Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг үдэн гаргах ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний жанжин штабт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top