Өнөөдөр Хөх хотын соёлын өдрүүд эхэлж байгаа бөгөөд энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ. Соёлын өдрүүдийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Уран зургийн галлерейд болох юм. Соёлын өдрүүдээр тус хотын зураачдын үзэсгэлэн, урлагийн тоглолт Соёлын төв өргөөнд болохоос гадна Хөх хотын эдийн засгийн хамтын ажиллагааны газар, Улаанбаатар бизнес төвүүдийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажээ.
Нээлтэд оролцохоор БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Засгийн газрын дарга Чинь И тэргүүтэй төлөөлөгчид ням гаригт иржээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )