Цагдаагийн дарга нарыг энэ сарын 20-нд шүүнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 17

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүхээс 2-3 жилийн ял сонссон цагдаагийн удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, Цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын гомдлыг энэ сарын 20-нд Нийслэлийн шүүхэд хэлэлцэхээр болжээ.
Тэднийг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Цагдан хорих 461 дүгээр ангид болж Сүхбаатар дүүргийн шүүхээс хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноосон.  Харин цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй хоцорсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top