Ял сонссон өвчтөнүүд

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 17

Өнгөрөгч хавраас эхлэн тодорсон дуулианы эзэн бол Монгол улсын экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Түүнийг авилгын хэрэгт холбогдуулан шалгасан ч тэрээр хэргээ хүлээлгүй мэлзэн багагүй хугацааг өнгөрөөж зуны сар шувтрах үед Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс ял сонссон билээ. Гэвч тэрээр хорих ангид очмогцоо гэнэт бие нь муудаад эмнэлэг рүү шилжсэн гэж хэлж болно. Тэгээд болоогүй шоронгийн эмнэлэгт хэвтэж чадахгүй нь гээд улсын эмнэлэгт ирсэн. Одоо хүртэл тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж давж заалдах шатны шүүх хурлаа хүлээж байна. 

Н.Энхбаяраас өөр иргэн Дорж ял авсан бол өдийд үхсэн ч хамаагүй өргөст торныхоо цаана ялаа эдлэн суугаа. Ингээд бодохлоор хуулийн дор хүн бүр тэгш эрхтэй гэх дүрэм журам бол аль хэдийнэ үгүй болсон харагдана.

Н.Энхбаяраас гадна ял сонссон хэсэг өвчтөнүүд бас бий. Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүх хурлаар ял сонссон хошууч генерал Ч.Амарболдын биеийн байдал нь муудаж III эмнэлэгт эмчлүүлж байсан явдал. Одоо тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж биеийн байдал нь тааруухан дуулдана. Давж заалдах шатны шүүх хурал нь энэ сарын 20-нд болохоор болсон. Түүнийгээ хүлээгээд байж байна” гэсэн мэдээлэл гадуур гарах болсон. Энэ бүхнээс үзэхэд эмнэлэгт хэвтэх нэрийдлээр ял завшдаг шинэ "мода" сүүлийн үед хэрэгт холбогдсон хэдэн дарга нараас гарч ирлээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top