“Үл таних эмэгтэй” киноны Зулцэцэгийн дүрээр бүсгүй хүний тэсвэр тэвчээр, мөн чанарыг гайхалтай харуулан Монголын кино урлагт өөрийн гэсэн дүр төрхийг бий болгосон авьяаслаг жүжигчин бол яах аргагүй О.Долгор билээ. Тэрээр тус кинонд тоглосноор өөрийгөө мэргэжлийн хувьд нэг шат ахиулсан ч дахин эерэг, уйлж унжсан дүрд тоглохгүй хэмээн зорилго тавьсан гэж ярьж байсан удаатай. Жүжигчин бүсгүйн энэхүү бодлыг “Хоёулаа унтах уу” хэмээх сонин нэртэй кино өөрчилж чаджээ. Тэрээр киноныхоо зохиолыг уншаад л урдаа тавьсан зорилгоо эвдэн дахин өнгөрснөөсөө ирээдүйгээ олж буй эмэгтэйн дүрд тоглохоор шийдсэн гэнэ. Түүний тоглосон дүрээс та эмэгтэй хүний дотоод сэтгэл, хайрын үнэ цэнэ зэргийг олж үзэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )