-“Universe best song” наадам эхлэхээр залуучууд хэсэг үзэх юмтай, ярих ч сонинтой болох юмаа. Хүмүүст хүрч чадаж байгаа гол нууц нь юу гэж боддог вэ?
- Олон хүний хүч хөдөлмөр нэгдэж чадсан нь манай нэвтрүүлэг үзэгчдэд хүрч байгаагийн гол нууц. Ер нь UBS телевизийн давуу тал, хүчирхэг чанар нь хамт олонч, халуун дулаан уур амьсгалаас үүдэлтэй. Энэ нь уран бүтээл бүрт маань шингэдэг. Хамтран ажилласан хүн бүр энэ л уур амьгалтай хүссэн хүсээгүй нэгдэж чаддаг. Учир нь түүнд нэгдэхгүй байхын аргагүй тийм л хүчтэй ба эерэг энергитэй.
-Эхний дугаараас нь хөтлөсөн болоод ч тэр үү, энэ наадмыг хөтлөгч Гантулга та хоёргүйгээр төсөөлөгдөхгүй байна л даа. Шоуныхаа нэрийн хуудас болсон гэдэгтэй санал нийлэх үү?
-Шоу нэвтрүүлгийн нэрийн хуудас болсон олон хүмүүс байна. Энэ жил л гэхэд дуучин Б.Амархүү тун ч хүчтэй орж ирлээ. Кивигийн Ука ч гэсэн. Эхнээсээ оролцсон гэж яривал МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Д.Жаргалсайхан гээд бас л олон нэрийн хуудас болсон эрхэм хүмүүс бий. Миний хувьд эхнээсээ хөтлөгчөөр ажилласан нь нэг бодлын аз нөгөө бодлын сорилт байсан юм уу. Оролцогчид шүүгчдийн өмнө шалгуулдаг бол нэвтрүүлгийн шүүгч, ажиглагч, хөтлөгчид үзэгчдэд шалгуулаад л сууж байдаг юм шүү дээ... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )