Өчигдөр МҮОНРТ-ийн Удирдах зөвлөл хуралдаж Монголын үндэсний телевиз болон радиогийн даргыг томилжээ.
Монголын радио телевизийн академийн гүйцэтгэх захирал, ETV телевизийн ерөнхий захиралаар ажиллаж байсан Ч.Даваабаяр үндэсний олон нийтийн телевизийн дарга болсон байна.
Харин үндэсний радиогийн захирлаар Л Цэрэн-Очирыг томилжээ. Тэрээр "Ил товчоо", "Ардчилал" зэрэг сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан бөгөөд өдгөө "Өнөөдрийн тойм" сонины ерөнхий эрхлэгчийн албыг хашиж байгаа юм.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )