10.00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Хөх хотын Ардын засгийн газрын дарга Чинь Иг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.
12:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖИД Швецарь Улс, Нидерланд Улс, Тайландын Вант Улс, Перу Улс, Кипр Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ өргөн барина. 9 хөлт цагаан тугт танхим.
10.00 цагаас Хятадын Соёлын өдрийн хөтөлбөрийн дагуу Үндэсний төв номын санд Монгол-Хятадын зохиолчдын форум, “Хятадын уран зохиолын дээж” ном бэлэглэх ёслол болно.
19:30 цагаас ӨМӨЗО болон Хөх хотын өдрүүдэд зориулсан урлагийн тоглолт ”Соёлын төв өргөөнд болно. Үнэ төлбөргүй.
-МХЕГ-ын Дэд бүтцийн газрын дарга Б.Жаргал мэдээлснээр өнөөдөр хууль бус барилгуудын талаар мэдээлэл хийнэ. Одоогоор цаг нь тодорхойгүй байна.
”Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагт Америк стандарттай их сургууль Монголд нээлтээ хийж буйтай холбогдуулж мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд Монгол дахь Америк их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Питер Морроу, “Нью ком”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Камерон Макрей нарын төлөөлөл оролцоно.
12.00 цагт Гавьяат жүжигчин Д.Галсанбат агсны 60 насны ойд зориулсан хэвлэлийн бага хурлыг “Пентатоник” академиас зохион байгуулна.
13.00 цагт МОХ-ноос авлига авдаг их, дээд сургуулийн захирлуудын талаар баримттай мэдээлэл дэлгэнэ.
14.00 цагт Монголын шатрын холбооноос шатрын олон улсын 40 дүгээр олимпод Монголын баг тамирчид ам жилт тай оролцсонтой холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )