Өнөөдөр Монгол улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 95 жил, Үндэсний төв байгуулагдсаны 85 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан МҮЭ-ийн ойн баярын хурал, концерт өнөөдөр МҮЭСТО-д болох ажээ. Мөн энэ үеэр МҮЭ-ийн түүхэн замналыг харуулсан “Зураг түүх өгүүлнэ” фото зургийн болон дурсгалын зүйлээс бүрдсэн үзэсгэлэн гарах юм. Ойн баярт Олон улсын чөлөөт ҮЭ-ийн холбооны Ази Номхон далайн байгууллага, Хятад, Вьетнам, Япон зэрэг орны Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид урилгаар оролцоно.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )