Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд шагнал гардуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 18

Сэтгүүлзүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагнал гардуулах дөрөв дэх удаагийн ёслол өнөөдөр болно.

Энэ удаа шилдэг бүтээлийн шагналыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Г.Цолмон, Д.Оюун-Эрдэнэ, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Ж.Гангаа, “Монголын үнэн” сонины сэтгүүлч В.Нэргүй, М.Наранболд, “Ардын эрх” сониноос А.Алтантуяа, З.Боргилмаа, “Улс төрийн тойм” сонины Л.Мөнхбаясгалан, “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч, тоймч Б.Ганчимэг, Г.Отгонбаяр, Х.Бүрэнтогтох, ахмад сэтгүүлч Р.Чулуун, “Өглөөний сонин”-ны сэтгүүлч Ж.Нарангэрэл нар хүртэхээр болжээ. Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын сэтгүүл зүйн гурван үеийнхэн “Улаанбаатар” ресторанд чуулж, дээрх сэтгүүлчдийн нэг нь шилдгийн шилдгээр шалгарч, “Балдорж” шагналын эзэн болох юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top