120 мянган иргэний цэвэр усны асуудлыг шийднэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 18

Нийслэлийн Яармаг орчим амьдардаг 120 мянган иргэний цэвэр усны асуудлыг хотын захиргаанаас шийдсэн аж. Яармаг орчмын орон сууцны шинэ хорооллын усан хангамжийг сайжруулах төслийн нээлтийн үеэр “20 мянган метр куб ус татах хүчин чадалтай гүний худаг, 4000 метр куб багтаамжтай усан сан зэргийг барих” талаар албаныхан мэдэгдсэн байна. Тус газарт шинэ хороолол барихад шаардлагатай зам, бохир ус татан зайлуулах хоолой зэрэг бусад дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх талаар дүүргийн дарга нар иргэдэд амлажээ. Энэхүү төслийг БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар дараа жилийг дуустал хэрэгжүүлэх бөгөөд нийт 22.6 сая ам.долларын санхүүжилттэй дээрх усан сан, гүний худгийг барих аж.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top