Амь өрссөн тулаан буюу хороолол дундах замаар “зорчсон” минь

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 18

Муу ёрлолоо гэж зэмлэх хэрэггүй. Энэ бодит амьдралын нэгэн томъёолол болчихоод байна. Харин энэ мэт жижиг юм шиг хэрнээ багагүй уршигтай асуудалд анхаарал хандуулдаг, олж хараад шийддэг, дарга, түшмэл олдох янзгүй. Тиймээс ч өдөр бүр амиараа дэнчин тавьж, ажил сургуульдаа явдаг хорооллынхны нэгэн зовлонгоос олж харснаа хөндөх гэсэн юм. Яг үнэндээ гаднаа гяланцаг, дотроо пяланцаг нийслэлийн нийтлэг өнгө гэж ойлгоход буруудахгүй. 

Монгол хүн бүр үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхээ эдэлж, аюулгүй эрүүл орчинд амьдрах үүрэгтэй юм. Энэ эрх үүргийг хуульчилж өгснөөр Долгор эмээ өглөө эртлэн босоод, өглөөний цэвэр агаарт гарангаа, цайныхаа балга сүүг асуудалгүй аваад орохыг хэлдэг байх. Бяцхан үрс ааж ээждээ үнсүүлээд хичээл сургуульдаа энх тунх яваад, эрдэм өвөртлөөд ирэхийг хэлэх байх. Иргэн бид цаг нартай уралдан хуулиар зөвшөөрөгдсөн өдрөө машинтай нь машинаараа, машингүй нь нийтийн тээврээрээ ажил албандаа хүрч, талхныхаа мөнгийг олох үүргээ биелүүлэхийг хэлдэг байх. Харин өнөөдөр байшин хороолол гэж нэрийддэг, соц нийгмийн үед баригдсан хорооллын иргэд энэ хуулиас гадуур нийтийнхээ эрх ашгийн төлөө өдөр бүр амьд үлдэх тулаанд орж байна... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top