Улс орон, нийгмийг доройтуулаад байгаа үзэгдлүүдийн нэг болох янхандалтаас яаж салцгаах вэ хэмээн хар амиа үл бодон нийгмийн төлөө санаа зовнигч хүн болгон дор бүрнээ санал бодлоо илэрхийлж байна. Эдгээрийн дотроос түлхүү яригдаж байгаа нь тусгай дүрэм журам мөрддөг, албан ёсны хараа хяналттай эмсийн хүрээлэн байгуулах санал аж.
Үүнийг байгуулснаар охид бүсгүйчүүд маань Эрээн, Бээжин гээд бусад харийн оронд биеэ үнэлэн, хужаа тэргүүтнүүдийн доог тохуу болж байхаар өөрийн орондоо, монгол эрчүүддээ үйлчилж байсан нь хавьгүй дээр гэлцэж байна. Мөн эрх зүйн орчин бүрдэн, эмнэлгийн хараа хяналттай болоод ирэхээр ДОХ, БЗХӨ гэх мэт халдварт өвчнүүдийн тархалт багасах нь мэдээж.
Сүүлийн үед манай улсад тэмбүүгийн өвчлөл асар ихээр нэмэгдэж байгаа тоо баримт байна. Хэдэн сарын өмнө Солонгос улс руу гэрээт ажилчдыг гаргах үеэр эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан шинжилгээнээс ийм дүгнэлт хийхэд хүрсэн гэх. Хэрэв баталгаатай үнэн бол нийгэмд аюулын харанга дэлдэж байна гэсэн үг, мөн ахуйн соёлоор арван алхам ухарч, аль амбасын үеийн “улаан тарианы хүүхнүүд” –ийг дурсах цаг ирэх нь.
Гадаадын олон оронд хуулиар хориглоогүй “улаан дэнлүүний гудамжууд” секстэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Нэгэнт л физиологийн хэрэгцээгээ хорьж чадахгүйгээс хойш баталгаа найдвартай иймэрхүү “Улаанбаатарын улаан дэнлүүний гудамжтай” болвол хэн хэндээ амар л юм.
Үүнтэй зэрэгцэн энэ саналыг эсэргүүцэх хүмүүс ч бас байна. Тэдний бодлоор, амь амьдралаа ч аваад явчих чадвар дорой эрчүүд арайхийн олсон таван төгрөгөө эмсийн хүрээлэнд аваачаад хандив өргөчихнө гэнэ. Манай эрчүүдийн олонхи нь авгай хүүхдээ тэжээж чадахгүй арчаагүй юм байж хүүхэн гэхээр үнэн нугасгүй юм байх.
Мөн яг албан ёсны эмсийн хүрээлэн байгуулаад ажилчин авна гэвэл орох хүн олдох болов уу? Бараг л янхан гэсэн албан ёсны ярлыктай болно гэсэн үг биз дээ. Тэгээд ч хүн ам цөөнтэй манай орны хувьд тэнд ажилладаг гэвэл ёстой онигоонд орох байлгүй. Нэгэнт л албан ёсных болчихвол монголын өнцөг булан бүрээс эрчүүд ирж үйлчлүүлэх нь лав. Тэгээд тэдний охин тэнд “ажилладаг” юм байна лээ гээд нутагтаа очоод яривал гэрийнхэнд нь ямар санагдах бол, лав сайхан биш ээ...гэх мэтээр сөрөг ярих хүмүүс мэр сэр байнаа.
Манай биеэ үнэлэгчдийн “арми”-д хүрэхгүй газар гэж үгүй. Өмнө зүгт Оюутолгой,Тавантолгой, хойд зүгт Хөвсгөлийн хөвч тайгад хувиараа алт олборлогч нинжа нар гээд. Гадаадад бол хаа сайгүй...
Гэхдээ л энэхүү янхандалт, биеэ үнэлэлттэй тууштай тэмцэх цаг болсон . Харин яаж, ямар арга замаар?...
Д.Мягмарсүрэн
Амстердам дахь Улаан дэнлүүний гудамжны талаар сонирхуулъя
Сэтгэгдэл ( 0 )