Өнөөдөр 18 цагаас Сүхбаатарын талбайд “Касктай Монгол” тайван жагсаалыг Твиттер facebook хэрэглэгчдийн санаачлагаар “Бид амьд явах эрхтэй” уриан дор зохион байгуулна.
Сүүлийн үед нийслэл хотод ойр ойрхон гарч байгаа барилгын осол, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрддөггүй, хариуцлагагүй байдлаас үүдэн эрдэнэт хүний амь нас эрсдэх тохиолдол удаа дараа давтагдаж байгаа тул энэхүү жагсаалыг зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Үндсэн Хуульд заасан амьд явах эрх, эрүүл, аюулгүй орчинд орчинд амьдрах эрх алдагдаж байгааг эсэргүүцэж буй хүн бүхэн оролцох боломжтой. Тайван жагсаал хийх зөвшөөрлийг дөнгөж сая Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас өгсөн байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )