Монгол, Хятадын зохиолчид өнөөдөр цуглалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 19

Хөх хотын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол, Хятадын зохиолчдын уулзалт МҮНС-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимд өнөөдөр боллоо. Энэхүү уулзалтыг МЗХ-ийн хороо, ҮНС, ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулсан юм. Хятадын найман яруу найрагч өчигдөр ирсэн бөгөөд тэдний дунд Өвөр Монголд төдийгүй, Хятадад алдартай зохиолч Х.Артай ирсэн байна. Харин манай улсаас тэдэнтэй МҮНС-ийн захирал, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, яруу найрагч Х.Чилаажав, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Нямаа, Ардын уран зохиолч, Ш.Сүрэнжав, Т.Галсан, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, зохиолч Ү.Хүрэлбаатар, Монголын соёл урлагийн академийн тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Ш.Дулмаа, С.Оюун, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн нар уулзсан юм. Уулзалтын гол агуулга нь Хятадын зохиолчид өөрийн улсын алдарт зохиолчдийн бүтээлээс эхмэтгэсэн “Лү Шюний шагналт зохиолын сонгомол” найрууллын түүвэрийг манай улсын зохиолчдод гардуулах байлаа. Мөн МҮНС-ийн захирал Х.Чилаажавт тэд Монголын нуут товчоог уйгаржин монгол бичгээр болон уран бичлэгээр таталсан хоёр боть номыг дурсгав.  

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top