15.00 цагт ММСС-ийн Эрүүл мэндийн төслөөс түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгөх ажиллагаа Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд болно.
10.00 цагаас МҮХАҮТ-аас энэ сарын 19-21-нд “Оюуны өмчийг сурталчлах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэх” аян зохион байгуулна.
11.00 цагаас Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны 6 давхрын хурлын зааланд “Намрын ногоон өдрүүд-2012” арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хуралтай.
11:00 цагаас Бараа үйлчилгээний үнийг бууруулах бодит арга замын талаар Монголын Ложистикийн холбоо болон эдийн засгийн эрдэмтэд мэдээлэл хийнэ.
10:00-12:30 цагт "Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх” АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн туршлагыг танилцуулах “Бид Яаж Хийхийг Мэднэ” сэдэвт дугуй ширээний ярилцлага Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.
12.00 цагаас Төрийн ордны Г танхимд УИХ-ын гишүүд Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.40 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын байранд шинээр томилогдож байгаа албан хаагчид тангараг өргөнө.
10.00 цагаас Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ”Тэнгис” кино театрын өмнө болсон ослын талаар бичлэг үзүүлж иргэдэд сэрэмжлүүлэг хүргэнэ.
19.00 цагаас Хөх хотын соёлын өдрүүдийн хүрээнд Соёлын төв өргөөнд ”Нууц тарнийн Шаолинь” ушугийн тоглолт болно.
12.00 цагт ”Соёл-Эрдэнэ” хамтлагийн гитарчин Д.Галсанбатын 60 насны ойд зориулж түүний амьдарч байсан Сансарын 59 дүгээр байрны хананд дурсгалын самбар байрлуулна.
-Нийтийн дууны мастериудын хамтарсан тоглолт Бөхийн өргөөнд болно.

Сэтгэгдэл ( 0 )