Наркологийн эмнэлгийн дарга Х.Хуланд холбогдох хэргийн шүүх хурал болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 19

Өнөөдөр Нийслэлийн Наркологийн эмнэлийн дарга Х.Хуланд холбогдох хэргийн шүүх хурал болно.

Түүнийг өөрийн төрсөн дүү Х.Халиунгэрэлийг сувилагч мэргэжилгүй атал эмнэлэгтээ сувилагчаар ажиллуулсан, "Алкабус" нэртэй хордлого тайлах эмийг Тайландаас оруулж ирэн, 400 төгрөгөөр шахсан, нөхрийнхөө ажилладаг байгууллага руу Наркологийн эмнэлгийн халаалт, хоолны бүх мөнгийг шилжүүлж, гаргадаг байсан зэрэг хэрэгт буруутгаад буй. Өмнө нь Чингэлтэй дүүргийн шүүхэд түүнийг шүүж байсан бөгөөд түүний талд шийдвэр гарсан. Харин энэ удаа Нийслэлийн шүүхэд ахин хурал товлогджээ. Учир нь түүний талд шийдвэр гарсан нь буруу гэж үзжээ. Мөн уг хэргийг захиргааны хэргээр шүүх ёстой боловч Иргэний шүүхээр хянан хэлэлцээд байгаа юм. Хуралд Нийслэлийн  шүүхийн шүүгч н.Нарангэрэл ажиллах ажээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top