“Улаанбаатар” чуулга архивын үйл ажиллагаагаа сурталчилна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 19

  Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан цахим баримтууд ихээр үүсдэг тул тус чуулга Нийслэлийн Архивын газартай хамтран “Улаанбаатар” чуулгын архивын үйл ажиллагааг сурталчлах, тусгай төрлийн баримтын зохион бүрдүүлэлт, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, тэдгээрт програм хангамж нэвтрүүлсэн үйл ажиллагааг сурталчлан таниулах, харилцан туршлага солилцох “ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ”-ыг энэ сарын 20-ны өдөр “Улаанбаатар” чуулгын байранд зохион байгуулах гэж байна.

Тус үзүүлэх сургалтанд байгууллагын архивын нөхөн бүрдүүлэлт, баримтын хадгалалт, зохион байгуулалт, тоо бүртгэл, ашиглалтын үйл ажиллагааны талаар болон байгууллагын архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх ажлын хүрээнд программд архивын бүх төрлийн баримтыг бүртгэх, ашиглах, хадгалах, архивын баримтанд сонголт, нягтлан шалгалт хийх, ангилан төрөлжүүлэх, хадгалах хугацааг тодорхойлох, үдэж хавтаслах, нүүр бичилт хийх зэрэг бүрдүүлэх үйл ажиллагааг бодитоор гүйцэтгэж үзүүлэх юм байна.

 Г.Энхтуяа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top