Шинэчлэлийн Засгийн газрын, нийслэлийг тойрсон албан тушаалын томилгоо үргэлжилсээр байна. Нийслэлийн Газрын албаны даргаар Ж.Батсайханыг томилжээ. Тэрээр АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссарын албан тушаал хашиж байсан юм. Шинэ дарга ажлаа хүлээж авсан даруйдаа бүх ажилчин, албан хаагчидтайгаа уулзаж ярилцжээ.
Засгийн газарт орж ажиллах албан тушаалтнуудад тодорхой хэмжээний шалгуур тавьж байгаа бөгөөд шударга үнэнч, албан тушаалаа урвуулан ашиглахгүй ажиллаж чадах эсэхийг нь харгалзан сонгож байгаагаар онцлог хэмээн хотын дарга Э.Бат-Үүл хэлж байв.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )