Энэ оны найман сарын байдлаар 29762 халдварт өвчин бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 19

Энэ оны эхний найман сарын байдлаар манай улсын хэмжээнд 24 төрлийн 29762 халдварт өвчний тохиолдол бүртгэгджээ. Халдаварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан судалгаагаар өнгөрсөн оны мөн үеэс 3675 өвчлөлөөр нэмэгдсэн байна.

Учир нь гахайн хавдар, улаанууд зэрэг өвчин ихээр гарсантай холбоотой юм. Тухайлбал, энэ оны эхний найман сарын байдлаар гахайн хавдрын 7699 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс өнгөрсөн сард гэхэд 177 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь нийт халдварт өвчний 25.8 хувийг эзэлж байгаа ба өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.3 дахин нэмэгджээ     

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top