Наркологийн эмнэлгийн дарга байсан Х.Хуланг эргүүлэн ажилд нь томилохгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 19

Өнөөдөр Нийслэлийн шүүхэд Наркологийн эмнэлийн дарга Х.Хуланд холбогдох хэргийн шүүх хурал болж өндөрлөлөө.

Түүнийг Тайланд улсаас тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмнэлгийн хэрэгслийн импортлох эрх олгогдоогүй эмийн сангаас  бүтээгдэхүүн нийлүүлсэн, сувилагчийн мэргэжилгүй, хоёр иргэнийг сувилагчийн орон тоон дээр ажиллуулан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь халсан юм.

Харин Х.Хулан нь Чингэлтэй дүүргийн шүүхэд хандан “хийсэн буруугүй тул, ажилдаа эргэн орох”-ыг хүсч өргөдөл гаргасан байдаг. Ингээд анхан шатны шүүх хурал өнгөрсөн  долдугаар сарын 19-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болж хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “Х.Хуланг Наркологийн эмнэлгийн ерөнхий эмчийн ажилд эргүүлэн тогтоох”-оор шийдвэрлээд байсан. Гэвч уг шийдвэрийг НЭМГ үл зөвшөөрөн давж заалдах гомдлоор Нийслэлийн шүүхэд хандсан юм байна.

Ингээд уг хэргийг Нийслэлийн шүүхэд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээд ажилд нь эргүүлэн томилох шийдвэрийг цуцалжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top