Сурагчдыг тусгай автобусаар тээвэрлэх болсонтой холбогдуулан Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн уулзвараас Зүүн дөрвөн замын уулзварын хооронд автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбусны явах замыг уртасгахаар болжээ. Энэ ажлыг Зүүн дөрвөн замын уулзвараас Саппорогийн тойрог хүртэл сунгаж, нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбуснаас гадна ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг тээвэрлэх автобусыг энэ сарын 24-нөөс эхлэн явуулах болжээ.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )