Хотын дарга Япон улсад айлчилж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Японы Засгийн газрын байгууллага ЖАЙКА-гийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлалыг өмнөх Засаг даргын үед төлөвлөсөн байсан бөгөөд долоо хоног үргэлжлэх юм байна. Японы ЖАЙКА байгууллага Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад онцгой үүрэгтэй оролцсон гэдгийг нийслэлийнхэн мэднэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл айлчлалынхаа үеэр ЖАЙКА-гийн удирдлагуудтай албан уулзалтууд хийх бөгөөд Улаанбаатар хотод шинэ суурьшлын бүс бий болгох, хот байгуулалтыг дахин төлөвлөх, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох талаар санал солилцож, туршлага судлахаар төлөвлөжээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top