Өнөөдөр 14.00 цагийн үед Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 18 дугаар сургуулийн хашаанд баригдаж байсан барилгаас хоёр ажилтан унаж бэртсэн талаар бид мэдээлсэн.
Тэднийг яаралтай ГССҮТ-д хүргэсэн боловч нэг нь эмнэлэгт хэвтэхгүй гээд буцсан бол нэг нь одоог хүртэл ухаангүй байна гэж ГССҮТ-өөс мэдээллээ. Барилга дээр ажиллаж байсан ажилчид хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүйн улмаас дүүжин шатных нь оосор тасарч найман давхраас унасан байна. Энэхүү барилгын захиалагч нь “Мандал Алтай” ХХК, гүйцэтгэгч нь “Үлэмж чанар төгс” ХХК юм байна.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )