11.00 цагаас ”Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд энхтайван, эв нэгдлийг бэлгэдэж “Энхтайваны билэг сан”-аас гэрэлт зул өргөх ёслол зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ.
-11.00 цагаас Замын цагдаагийн газрын олон нийттэй харилцах хэлтсээс facebook-ийн залуустай санал солилцох уулзалтыг зохион байгуулна. Уулзалт Замын цагдаагийн газрын 307 тоотод болно.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Газар, орон байргүй иргэдийн холбооноос төрийн албан хаагчдын иргэдийг хохироосон нууц бизнесийг илчилж мэдээлэл хийнэ.
09.45 цагт Зах худалдааны төвүүдэд ажиллаж буй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах нь” сэдэвт уулзалт НДЕГ-ын 7 давхарт эхэлнэ. Тус уулзалтад нийгмийн даатгалын үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй байгууллага, НДЕГ, МҮЭХ, МАОЭНХ-ны мэргэжилтнүүд оролцох аж.
10.00 цагт ”Монгол Улс эдийн засгийн хямралд бэлэн үү” хэлэлцүүлэг Тусгаар тогтнолын ордонд эхэлнэ.
12:00 цагт Сөүл ресторанд Монгол Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн нээлт болно.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд оролцоно. Уг чуулган энэ сарын 28-ныг дуустал үргэлжлэх юм.
-УИХ-ын дарга З.Энхболд газар тариалангийн гол бүс нутаг Булган, Орхон, Сэлэнгэ аймагт ажиллаж намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана.
-Чанартай дээд боловсрол” уулзалт ШУТИС-ийн номын санд болно.
-Монголын газар зүйн мэдээллийн системийн холбоо, Азийн ГЗМС-ийн олон улсын хурал болно.

Сэтгэгдэл ( 0 )