Цагдаагийн экс дарга нарыг шүүнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 20

Өнөөдөр Нийслэлийн шүүхэд долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүхээс ял сонссон хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын гомдлыг хэлэлцэнэ.

Тэдэнтэй холбогдох анхан шатны хурал өнгөрсөн зургадугаар сарын 7-нд болж, Сүхбаатар дүүргийн шүүхээс хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноосон бол дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй болж суллагдсан юм. Гэсэн ч цагдаагийн удирдлагууд, тэдний гэр бүл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тул өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэхээр болсон аж.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top